Tera Group

А.ЦЭНГЭЛБАЯР: БУСДЫГ БОДСОН СИСТЕМ ХЯЗГААРГҮЙ ТОМОРДОГ


Post Image

Хөрөнгө оруулалтын зах зээлд стратегийн менежментийн үйл ажиллагаа явуулж буй Тера группийн Ерөнхий захирал А.Цэнгэлбаяртай ярилцлаа.

- Монголд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн хэрэгслүүд хангалттай байна уу?

Монголчууд хөрөнгө оруулалтыг хөрөнгийн бирж дээрх компанийн хувьцаа, бондоор төсөөлдөг байсан үе саяхан. Биржийн бус зах зээл бий болсноор үнэт цаас гэдэг хэрэгсэлтэй танилцлаа. Гэвч биржийн бус зах зээлийн хөгжлийн дараагийн үе бол хаалттай хүрээнд хувьцаа гаргах болон дериватив буюу үүсмэл үнэт цаас гаргах юм. Жишээ нь, тариалан эрхлэгчид санхүүгийн эрсдэлээ Фьючерс болон Форвард хэлцлээр шийдэж, нөгөө талдаа гурил үйлдвэрлэгчид үр тарианы үнийн савлагаанаас сэргийлдэг санхүүгийн нэн чухал хэрэгсэл. Санхүүгийн хэрэгслүүд ийнхүү нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын зах зээлийн өсөлт, төлөвшилд шийдвэрлэх нөлөөтэй төдийгүй, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрсдэлийг удирдах боломжийг олгоно.

- Тера групп хөрөнгө оруулалтын зах зээл дээр ямар ажлууд хийх вэ?

Тера групп хөрөнгө оруулалтын зах зээлийн оролцогч талууд болох үнэт цаасны компаниуд, төслүүд, эдийн засагчидтай хамтран зохион байгуулдаг “Хөрөнгөтөн” хаалттай форумыг гурав дахь жилдээ хийх бэлтгэл ажил эхэлсэн. Монголын топ эрдэмтэдтэй хамтарч, хиймэл оюун ухааны төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, хөрөнгөтнүүдтэй хаалттай хүрээнд хамтрах, хөгжингүй улс орнууд руу экспортлох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг эхлүүллээ. Мөн энэ жил хөрөнгө оруулалтын зах зээл дээр хаалттай хүрээнд хувьцаа гаргах анхдагч компаниудын нэг болох төслийг эхлүүлж байна. Зөвхөн нэг хүн, нэг компанид зориулсан бус, бусдыг бодсон систем хязгааргүй томордог гэдэгт бид итгэдэг.

- Эдгээр төслүүд дээр Тера групптэй хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?

Монголын ихэнх хөрөнгө оруулагчид богино хугацааны ашиг олох түвшинд байгаа нь үнэн. Урт хугацаанд улс орны эдийн засгийн бүтээмж болон хөрөнгө оруулалтын өгөөжийн тэсрэлт авчрах төслүүдэд оролцох хөрөнгө оруулагчдадаа бид мэргэжлийн шалгуур тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын мэдлэг туршлагатай, судалгаа, анализ хийх чадвартай, бусдыг бодсон, стратегийн түвшинд хардаг хөрөнгө оруулагчид болон боловсон хүчнийг бид сонгодог. Олон улсад аль хэдийнээ хөгжсөн энэхүү стратегийн менежментийн арга барил манай хөрөнгө оруулалтын зах зээл болон эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ.

Тера групп* нь менежментийн мэргэшсэн баг, корпорацын зохистой засаглалтай, Санхүү, хөрөнгө оруулалт, технологи болон стратегийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд.

  • Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг.
  • Өнгөрсөн хугацаанд TЕРА I, ТЕРА II, ТЕРА III бондуудыг амжилттай гаргасан.
  • 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаасыг гаргах компаниар сонгогдсон.
  • Хөрөнгийн зах зээлийн хөгжилд зориулан “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг.
  • Монголын топ эрдэмтэдтэй хамтран эдийн засгийн өсөлтийг хурдасгах инновацын төслүүдийг дэмжин санхүүжүүлэх, санаачлан хэрэгжүүлэх зорилготой “Инновестмент” төслийг эхлүүлсэн.

Хөрөнгөтөн форум* нь жил бүрийн наймдугаар сард Монгол улсын эдийн засгийн төлөв байдал болон хөрөнгө оруулалтын нийт 12 төслийг 300 хөрөнгөтөнд хаалттай хүрээнд танилцуулдаг платформ.

Хиймэл оюун ухааны төслүүд* нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний үр дүн дээр суурилсан хиймэл оюун ухааны төслүүд.

Хаалттай хувьцаат компани* хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компани.

Logo

Та Бидний хамтын ажиллагаа Хязгааргүй байг.