Tera Group

Тера групп болон Таван Богд Капитал ҮЦК ХХК хамтран “ОТС” хувьцаа гаргана


Post Image

Тера Финологи ББСБ ХХК болон Таван Богд Капитал ҮЦК ХХК хамтран биржийн бус зах зээл дээр анх удаа 10 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий ОТС хувьцаа гаргах гэрээг үзэглэлээ.

ОТС хувьцаа бол хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаа болон бонд зэрэг уламжлалт санхүүгийн хэрэгслүүдтэй харьцуулахад биржийн бус зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд арилжаалагдах, өндөр өгөөжтэй шинэ бүтээгдэхүүн.

Энэхүү хувьцаа нь хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн төрлийг нэмэх, урт хугацааны өндөр өгөөжтэй төслүүдийг мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх Тера группийн стратегийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

Тера Финологи ББСБ ХХК нь өөрийн гаргасан энэхүү ОТС хувьцааны тодорхой хувийг цаг хугацааны үе шатлалтайгаар эргүүлэн худалдан авах баталгааг гаргаж байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд ийнхүү Тера группийн санхүүгийн зах зээл дээр үзүүлэх тогтвортой өсөлтөд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломж албан ёсоор нээгдлээ.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэж буй энэхүү үйл явдал нь Тера группийн Монголын топ эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм.

*Тера Финологи нь хиймэл оюун ухаан дээр суурилсан санхүүгийн технологи бүхий хөрөнгө оруулалтын төсөл юм.

*Тера групп нь Менежментийн мэргэшсэн баг, корпорацын зохистой засаглалтай, Санхүү, хөрөнгө оруулалт, технологи болон стратегийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм.

  • Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг.
  • Өнгөрсөн хугацаанд TЕРА I, ТЕРА II, ТЕРА III бондуудыг амжилттай гаргасан.
  • 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаасыг гаргах компаниар сонгогдсон.
  • Хөрөнгийн зах зээлийн хөгжилд зориулан “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг.
  • Монголын салбартаа тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухааны төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах “Инновестмент” төслийг эхлүүлсэн.

Өсөлт хязгааргүй!

Logo

Та Бидний хамтын ажиллагаа Хязгааргүй байг.