Монголын салбартаа тэргүүлэгч эрдэмтэд болон Тера групп хамтран “Инновестмент” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн хүрээнд хиймэл оюун ухааны төслүүд дээр хамтран ажиллаж, эдийн засгийн эргэлтэд оруулах юм.
Корпорациуд, эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, шинэ технологи хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг экосистемийг АНУ, ХБНГУ, Швейцар, БНСУ зэрэг улс орнууд амжилттай үүсгэсэн.
Шинжлэх ухаан, бизнесийн сектор ийнхүү хамтран хиймэл оюун ухааны бүтээлүүд төрүүлснээр санхүү, уул уурхай болон хөдөө аж ахуй зэрэг стратегийн секторуудад тэсрэлт гарна.
Монголын хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний бусдаас хамааралтай, тогтворгүй эрэлт дээр суурилсан эдийн засаг бус дэлхийд экспортлох хиймэл оюун ухааны төслүүдэд хөрөнгө оруулах экосистемийг ийнхүү бий болгож байна.
“Инновестмент” төслийн баг Guyuk metaverse орчинд оффисоо нээж, үйл ажиллагаа явуулах юм.
Профессор А.Энхбаяр:
Эрдэмтэн, судлаачид дээр түшиглэсэн үндэсний инновацын тогтолцоотой улс орон үсрэнгүй хөгждөг. Хиймэл оюун ухааны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дан ганц эрдэмтэн судлаачид, судалгааны үр дүн хангалтгүй. Үүнийг бизнес болгох санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой удирдах менежментийн баг нэн чухал. Өөрөөр хэлбэл, инновац бол эрдэм шинжилгээ, санхүү, менежментээс бүрдсэн цогц ойлголт юм. Монголд энэ тогтолцоо хараахан бий болж чадаагүй байна.
Энэ тогтолцоог их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дангаараа байгуулах боломжгүй. Бид өнөөдөр санхүү, хөрөнгө оруулалт, менежментийн чадварлаг залуучуудтай хамтран эрдэмтэд, судлаачдынхаа судалгааны шаардлагатай санхүүжилтийг босгох, судалгааны үр дүнг инновац болгон эдийн засгийн эргэлтэд оруулдаг тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна.
Тера группийн Ерөнхий захирал А.Цэнгэлбаяр:
Тера групп хөрөнгө оруулалтын зах зээлийн оролцогч талуудтай хамтран “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг. Энэ удаа эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын төслийг эхлүүлж байна. Зөвхөн өндөр өртөгтэй лабораторид хөгжлийг тодорхойлсон инновацууд бүтээгддэг цаг үе өнгөрч байна.
Хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, нийгэм эдийн засгийн хөгжилд тэсрэлт авчирч буй энэ үед “Инновестмент” төслийг хэрэгжүүлснээр иргэд, компаниуд, эдийн засаг, улс орон хамтдаа хожих юм. Хувийн хэвшлийн компаниуд Монголын топ эрдэмтэдтэй хамтарч, хиймэл оюун ухаан дээр суурилсан оюуны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортлох замаар хөгжингүй улс орнуудтай эн зэрэгцэх, илүү ч гарах боломжтой гэж харж байгаа. Одоо Монголчууд энэ салбарт эрүүл өрсөлдөөнийг бий болгож, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх цаг болсон.
*Инновестмент нь инновац болон инвестмент хэмээх хоёр нэр томьёоны товчлол бөгөөд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах инновацын төслүүдийг дэмжин санхүүжүүлэх, санаачлан хэрэгжүүлэх зорилготой төсөл.
*Хиймэл оюун ухааны төслүүд нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний үр дүн дээр суурилсан хиймэл оюун ухааны төслүүд.
*Эрдэмтэд нь Математикийн болон хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж буй салбартаа тэргүүлэгч багш, профессорууд.
*Тера групп нь Менежментийн мэргэшсэн баг, корпорацын зохистой засаглалтай, Санхүү, хөрөнгө оруулалт, технологи болон стратегийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм.
- Биржийн бус зах зээл дээр бонд гаргасан анхны 5 компанийн нэг.
- Өнгөрсөн хугацаанд TЕРА I, ТЕРА II, ТЕРА III бондуудыг амжилттай гаргасан.
- 24 цагаар арилжаалагддаг анхны үнэт цаасыг гаргах компаниар сонгогдсон.
- Хөрөнгийн зах зээлийн хөгжилд зориулан “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг.
ТЕРА ГРУПП
Өсөлт хязгааргүй !
Эрдэмтдийн баг: Профессор А.Энхбаяр, профессор А.Галтбаяр, профессор М.Мэнд-Амар, профессор Ч. Алтангэрэл
Менежментийн баг: С.Идэр, Г.Ганзориг, А.Цэнгэлбаяр