Биржийн бус зах зээл үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 1 их наяд гаруй төгрөгийн бондыг амжилттай бүртгэжээ. Бондууд эхнээсээ амжилттай эргэн төлөгдөөд явж байгаа нь Биржийн бус зах зээлд асар том боломж байгаагийн илрэл юм.
Монголчууд гаднын зах зээл дээр бонд, хувьцаа худалдан авдаг туршлагатай. Дотоодын олон сайн төслүүд зогсохгүй хэрэгжиж байна. Эдгээр төслүүдэд хөрөнгө оруулалт эрэлт хэрэгцээ өндөр байгаа ба хөрөнгө оруулалт дээр гадаадын нэр хүндтэй, өгөөж өндөр компаниудтай шууд өрсөлдөж байна.
Ёс зүйн өндөр хэм хэмжээ, засаглалын ил тод байдлыг хангах зарчмыг чандлан баримтлах нь бонд гаргагчдын үүрэг хариуцлага бөгөөд Биржийн бус зах зээлийн хөгжилд оруулах хамгийн том хувь нэмэр юм. Засаглал, ил тод байдал, мэргэжлийн баг хамт олон болон санхүүгийн зохистой үзүүлэлтүүдийг бүрэн хангасан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн үүд хаалгыг нээж нийгэм эдийн засгийн суурь, шинэ шийдлийг бий болгосон та бүхэнд Ирэх он жилүүдэд улам их амжилтыг хүсэн ерөөе. Монголын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын өгөөж улам бүр арвижих болтугай!
Тера Групп, Ерөнхий захирал
Ариунболдын ЦЭНГЭЛБАЯР